Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй


6-р сарын 6
14 цаг 26 минут

Одоогоос долоон жилийн өмнө “Хайрын хүч” хандивын тоглолт хийж  ховор төрлийн аюулт  ясны хорт хавдар өвчний эсрэг тэмцэж  байсан Б.Тамир болон С.Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино бүх кинотеатруудаар гарч байна.

Энэхүү кино зохиолын баатрууд болох хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014 -2016 онд аюулт өвчнийхөө эсрэг туулж буй  замнал болон хайрын түүхээ нийтэлж, Монголчуудад хуваалцан үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан билээ.

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй үйл явдал, тэмцэл, баян гуниг, асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бидний хүртээл болгож байгаа юм.

“Үүрдийн хайр” уран сайхны кино уран бүтээлчид нэгэн сайхан бүсгүйд мөнхийн дурсгалын суварга босгосон шигээ киноны орлогыг ч сайн үйлсийн аянд зориулахахаа хэллээ. Тэд Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн хүүхдийн тасгийг бүрэн тохижуулахаар зураг төслөө хийгээд байгаа юм байна. Мөн тэр бүр кино үзээд байх завгүй ажилладаг иргэддээ болоод залуу хосуудад “Үүрдийн хайр” киноныхоо тасалбарыг бэлэглэлээ. Тиймээс үзэгч та бүхэн бодит амьдралаас сэдэвлэсэн гэгээн хайрын тухай үзэнгээ сайн үйлсийн аянд өөрийн хувь нэмрээ оруулаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа5 цаг 54 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна5 цаг 55 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна5 цаг 56 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана5 цаг 56 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ5 цаг 57 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ5 цаг 57 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна5 цаг 59 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө6 цагийн өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ6 цагийн өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав6 цаг 1 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.