“Ид шидийн орон”-ы хүүхдүүд хотоор аяллаа


5-р сарын 27
11 цаг 56 минут

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч сэтгэлгээг суулгах, хотын түүх, соёлын дурсгалт барилга байгууламжтай танилцах, аяллын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “City tour” аяллыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд “Ид шидийн орон-2” хүүхэд хөгжлийн төвийн 90 гаруй хүүхдийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хотын тусгай аялалд хамрууллаа.

Аяллын үеэр хүүхдүүд Монгол цэргийн музей, Байгалийн түүхийн музей үзэн, “Бишрэлт” ресторанд өдрийн хоол зооглож, Үлэг гүрвэлийн  музейгээр зочлон, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг үзэж сонирхон эртний цаг үеэр аялсан юм. Хүүхэд багачууд маань нэг өдрийг дурсамж дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлж, түүхээр аялж мэдлэгээ тэлэн, хүүхдийн баярын бэлгээ гардан авлаа.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ8 цаг 1 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан8 цаг 2 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь8 цаг 3 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна8 цаг 4 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ8 цаг 10 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ8 цаг 17 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?8 цаг 19 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана8 цаг 20 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна8 цаг 22 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.