Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ


5-р сарын 25
18 цаг 24 минут

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопилыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцлаа.

Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлэх, монгол хэл, слав судлалын чиглэлээр зуны сургалтад 4 хүртэлх тэтгэлгийг олгоно.

Мөн талууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсад суралцуулах боломжийн талаар ярилцав. Энэ хүрээндээ хоёр орны боловсролын яамд хооронд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13Хархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ6 сар 16. 17:12Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна6 сар 16. 17:11Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө6 сар 16. 17:11Эмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо6 сар 16. 17:11"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"6 сар 16. 17:10Наадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ6 сар 16. 17:10Буйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно6 сар 16. 17:08“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ6 сар 16. 17:06Цэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна6 сар 16. 17:05Таны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ6 сар 16. 17:0518 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.