Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо


5-р сарын 23
17 цаг 47 минут

Сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.05.23-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга газар, хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг багцлан танилцууллаа.

Мэдээллийн дараагаар ЗГХЭГ-аас тус яамны 2021 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга О.Лхагвацэдэн танилцуулж, мэдээлэл өгөв. Тус хяналт шинжилгээгээр БХБЯ 82,97 хувийн үнэлгээ авч 5-р байрт орсон бол Хууль тогтоомжийн биелэлт, Ил тод байдлын үнэлгээгээр 3-р байрт жагссан үзүүлэлттэй байна.

Мөн шуурхай хуралдаанд Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай газрын багц хуулийн төсөл, Хаягжилтийн нэгдсэн системийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, Хэнтий, Сүхбаатар аймагт болсон Газрын зөвлөгөөний талаар, Төв цэвэрлэх байгууламжийн төслийн зохицуулагч Т.Болорчулуун цэвэрлэх байгууламжийн ажлын явцын талаар тус тус нэмэлт мэдээлэл өгөв.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо гангийн үйлдвэрлэлийн асуудлаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт ажилласан уулзалт хэлэлцээрийн талаар мөн шуурхай хуралдаанд мэдээлэл тавив.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шуурхай хуралдааны төгсгөлд яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө. Үүнд:

✅Аймгуудын Нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг сайжруулах

✅Ипотекийн зээлийн гарц гаргалгааг яаравчлах

✅Тендэрийн мэдээллүүдийг нарийвчлан танилцуулах

✅Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлдэж эцэслэх

✅Орон нутагт хэрэгжих ипотекийн зээлийн гурван хувийн хүүгийн тооцооллыг нарийвчлан яаралтай гаргах,

✅Замын үүдийн лабораторийн бүтцийг судлаж танилцуулах

✅Ханбогд сумын ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор дэд бүтцийн ажил дээр орон нутагтай хамтарч ажиллах

Эх сурвалж: Барилга, хот байыгуулалтын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа9 цаг 14 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ9 цаг 14 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов9 цаг 15 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"9 цаг 16 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ9 цаг 17 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ9 цаг 18 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна9 цаг 19 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"9 цаг 21 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид9 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав9 цаг 23 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.