Олон улсын худалдааны төвийн удирдлагатай уулзав


5-р сарын 20
11 цаг 47 минут

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх  захирлын орлогч Дороти Тембо-г хүлээн авч уулзав.

Уулзалтаар Олон улсын худалдааны төвөөс Монгол Улсын хувийн хэвшилд чиглэн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, Засгийн газрын дэмжлэгээр боловсруулсан “Худалдаа, хөрөнгө оруулалтын зураглал” баримт бичгийн хоёр дахь шатыг эхлүүлэх явц байдлын талаар харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумын тов, агуулга, зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.

Олон улсын худалдааны төв нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Дэлхийн худалдааны байгууллагын хамтран удирддаг жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийг дэмжих чиг үүрэг бүхийн дундын агентлаг юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа9 цаг 15 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ9 цаг 15 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов9 цаг 16 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"9 цаг 17 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ9 цаг 18 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ9 цаг 19 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна9 цаг 20 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"9 цаг 21 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид9 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав9 цаг 24 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.