“Хаан шонхор-2022″ террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дадлага сургуульд 1800 орчим алба хаагч оролцов


5-р сарын 20
11 цаг 16 минут

i3wd20__LNM7817_x974.jpg

Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн нэгдсэн дадлага сургуулийг Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа.

Энэ удаагийн нэгдсэн дадлага сургууль зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай эрх зүйн орчин шинэчлэгдсэн үед болон хот, суурин газарт анх удаагаа зохион байгуулагдснаараа онцлогтойгоос гадна НҮБ, ЕАБХАБ зэрэг олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

“Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн нэгдсэн дадлага сургуульд терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагуудаас бүрдсэн нийт 1800 орчим алба хаагч оролцсон юм.

Дадлага сургууль “Нийтийн эмх замбараагүй байдлын үед террорист халдлага үйлдэгдсэн, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрыг барьцаалсан үед террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах нь” сэдвийн хүрээнд явагдлаа.

Энэ хүрээнд ТЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ШШГЕГ, ТТХГ, ХХЕГ, ОБЕГ болон ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын алба хаагчид террорист этгээдүүдийг аюулгүй болгох, дайчлан баривчлах, барьцаалагдсан иргэд болон объектыг чөлөөлөх, шархдаж, гэмтсэн иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг дадлагуудыг хийж гүйцэтгэлээ.

зураг

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар нээж хэлсэн үгэндээ, “Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хүн ам олноор төвлөрсөн газрууд дахь террорист халдлагын тоо улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилд үйлдэгдсэн нийт террорист халдлагын 72 хувь нь хүн ам олноор цугларсан газарт буюу зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, олон нийтийн жагсаал, цуглаан, тэмдэглэлт баяр ёслол, урт дараалал, авто вокзал, төмөр замын вокзал, нисэх буудал, спорт үзвэр үйлчилгээний газар, сургууль, боловсролын байгууллагуудын орчим үйлдэгдсэн байна.

2022 оны нэгдсэн дадлага сургуулийг Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад террорист үйлдэл гарсан тохиолдолд Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллагуудын харилцан уялдаа, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой юм. Монгол Улс нь хэдийгээр терроризмын аюул заналын хувьд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ч терроризмын аюул занал, эрсдэлд бэлэн байдлаа хангах чадамжийг тогтмол бэхжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх учиртай юм” гэв.

зураг

Мөн “Хаан шонхор-2022” нэгдсэн дадлага сургуулийн нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра “Терроризмтой тэмцэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Хаан шонхор-2022” нэгдсэн дадлага сургуулийг нээж үг хэлэх боломж олдсонд баяртай байна. Терроризмын аюул занал олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдалд ихээхэн хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Хүний хөгжил, олон улсын найрсаг харилцааны ололттой талуудыг бүрэн ашиглах эрмэлзэлтэй улс орны хувьд террорист үйлдэлд яаралтай хариу үзүүлэх, энх тайван, үндэсний аюулгүй байдлыг хангах нөөц бололцоог бэхжүүлэх нь нэн тэргүүний алхам юм” гэв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн НҮБ-аас 2006 онд баталсан Дэлхий нийтийн терроризмтой тэмцэх стратеги, 2017 оны 2341 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангахад болон сүүлийн жилүүдэд кибер террорист халдлага ихээр үйлдэгдэх болсон энэ үед “Хаан шонхор-2022” нэгдсэн дадлага сургууль зохион байгуулагдаж байгаад НҮБ-ын тал сайшаалтай хандаж байгааг илэрхийллээ.

Мөн ноён Т.Мишра “Энэхүү арга хэмжээг нээх ялдамд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хамт олон Монгол Улсыг аюулгүй ирээдүйг цогцлоон бий болгох, болзошгүй террорист аюул заналаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл хэрэгт тогтмол дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдэж байна” гэв.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ16 минут 38 секундын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ17 минут 12 секундын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"18 минут 6 секундын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна18 минут 40 секундын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна19 минут 22 секундын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ20 минут 54 секундын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав23 минут 23 секундын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ24 минут 17 секундын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй25 минут 31 секундын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна27 минут 51 секундын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.