Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 105 мянган мод тариад байна


5-р сарын 18
14 цаг 36 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Дархан-Уул аймгийн Дархан хотын “Морин хуур” цогцолборын “Шинэ иргэний төгөл”-д мод тарилаа.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа хэлж, Дархан-Уул аймаг бусад аймаг, хот суурин газарт жишиг болохуйц ажил хийж байгааг онцлов.

Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулах зорилт тавиад байна. Энэ дагуу 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвас байгуулах юм.

Тухайлбал    иргэд тухайлан заасан байршилд зүлэг, мод тарьж ургуулсан тохиолдолд 1м2 талбайд 5,000 төгрөгийн урамшуулал олгоно. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд шинээр эзэмшсэн болон бусдаас шилжүүлж авсан газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайг ногоон байгууламжтай болгох тухай аймгийн Засаг дарга  Б.Азжаргал хэллээ.

Аймаг газрын доройтол, хөрсний бохирдол, шар шороон шуургын сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль дэлхийгээ хамгаалах, экологийн боловсрол олгох  хүрээнд “Тэрбум модны үр” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан суманд 7.5 сая, Орхон суманд 500 мянга, Хонгор, Шарын гол суманд тус бүр нэг сая, Зулзагын голын нарсан ойд 10 сая, суурьшлийн бүсийн ногоон байгууламжийн 50 га газарт мод тарина.

Аймгийн хэмжээнд мод тарьж, тохижижуулсан 23.7 га, хамгаалалтын ойн  зурвас, ойжуулалт,  ногоон байгууламж  байгуулах 1263.71 га, мод үржүүлгийн 184.4 га талбай байна.

Дархан-Уул аймаг  327 мянга гаруй га нутаг дэвсгэртэй. Үүний 25 хувийг буюу 82 орчим мянган га талбайг ойн сан бүхий газар, зургаан хувь буюу 20 орчим мянган га талбайг ногоон байгууламж эзэлдэг.

Нийт нутаг дэвсгэрийн 20 хувь нь буюу 65.5 мянган га талбай цөлжилтөд өртжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.