Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болов


5-р сарын 17
13 цаг 34 минут

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн танилцуулах уулзалт боллоо.  Уг уулзалтанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр болон ЭМГ-ын дарга, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ) нь зөвхөн эх, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудал бус тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад шаардлагатай өргөн хүрээний цогц үйл ажиллагаа юм. Олон улсын байгууллагууд хамтран “Сэргийлэх боломжтой эх, нярай, хүүхдийн нас баралтыг тэглэх” хэтийн зорилго тавьж, өвөрмөц зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Дэлхий нийтийн энэхүү зорилгод хүрэхийн тулд Оросын Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол Улс 2021-2023 онд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудад эх, нярай, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай төрөхийн ор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, олон үзүүлэлттэй өвчтөний монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 12 нэр төрлийн 268,530,000 төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Эдгээр эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51"Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер бичлэг хийдэггүй нь тогтоогдсон" гэв3 сар 27. 16:50Х.Нямбаатар: Метрог эсэргүүцэгчид суухгүй гэдгээ илэрхийлмээр байна3 сар 27. 16:50Аккумулятор дахин боловсруулах анхны үйлдвэрийг ашиглалтад оруулав3 сар 27. 16:49Ши Жиньпин гадаадын бизнес эрхлэгчидтэй уулзав3 сар 27. 16:48Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна3 сар 27. 16:48Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр ирэх сараас 24 цагаар ажиллана3 сар 27. 16:47ХУУЛЬ: Хүүхдээ хайхрахгүй, дарамталсан бол эцэг, эх байх эрхийг зургаан сараар хасна3 сар 26. 15:19Халдлага үйлдсэн 4 этгээдэд ялын дээд хэмжээ ногдуулахыг шаарджээ3 сар 26. 15:17
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.