Монголын барилгын үндэсний Ассоциацийн ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогдлоо


5-р сарын 17
11 цаг 48 минут

#Монголын_барилгын_үндэсний_ассоциаци ТББ нь 2009 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж тэдний дуу хоолойг Монгол Улсын барилгын салбарын төрийн бодлогод тусгуулахыг чармайн ажиллаж ирсэн. Тус ассоциацийн гишүүнчлэлийн хүрээ жилээс жилд өргөжиж, одоогоор 160 гаруй бүртгэлтэй гишүүн болон дэмжигч байгууллагуудтай болсон байна.

Монголын барилгын үндэсний ассоциаци нь 2019 онд зохиогдсон Бүх гишүүдийн ээлжит 4-р чуулганаас хойших 3 жилийн хугацаанд бид МБҮА ТББ-ын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-г баталж, үүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 3 жилдээ нэг удаа зохион байгуулагдаг Бүх гишүүдийн V-р чуулганаа 2022.05.12-ны өдөр амжилттай зохион байгууллаа

Чуулганд Барилга, хот байгуулалтын яамны Бодлогын төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар оролцов.

V-р чуулганаар ассоциацийн Удирдах зөвлөлийн 2019-2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж дүгнэх, Ассоциацийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах, Ассоциацийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдээсээ сонгож батласан. Шинэчлэн сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдээс ассоциацийн Ерөнхийлөгчөөр “Цаст Импекс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баярсайхан сонгогдлоо.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав8 цаг 38 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв8 цаг 38 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана8 цаг 41 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно8 цаг 42 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ8 цаг 42 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ8 цаг 43 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно8 цаг 44 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв8 цаг 45 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.