Өсвөрийн аврагчид тангаргаа өргөж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргав


5-р сарын 13
15 цаг 08 минут

280671316_306417321661705_2332645378270879067_n.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Хөвсгөл” ОНХ, Бүрэнтогтох сумын ЕБС-тай хамтран “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар өсвөрийн аврагч бүлгийн зорилго, зорилт, үүрэг чиглэлийн талаар танилцуулж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах талаар анхан шатны мэдлэг олгосон юм.

Энэ үеэр тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн 30 сурагч шинээр өсвөрийн аврагч бүлэгт элсэн, тангарагаа өргөж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргалаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ3 цаг 19 минутын өмнөЦахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ3 цаг 20 минутын өмнөҮндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна3 цаг 21 минутын өмнөБНСУ: Хууль бусаар хүргэлтийн ажил хийж байсан 734 гадаадын иргэнийг илрүүлжээ3 цаг 22 минутын өмнөIII эмнэлгийн эрдэмтэн докторуудын бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ3 цаг 22 минутын өмнөШатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна3 цаг 23 минутын өмнөМонгол-Хятадын найрсаг харилцаа: Хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа3 цаг 26 минутын өмнөУВС: Увс нуур-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад орууллаа3 цаг 26 минутын өмнөОХУ-д болсон өсвөрийн геологичдын олимпиадад монгол оюутнууд оролцжээ3 цаг 27 минутын өмнөДолоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг зохион байгуулна3 цаг 29 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 сар 3. 13:09БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 сар 3. 13:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.