Гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хуваалцах механизмыг хөгжүүлэх шаардлагатай байна


5-р сарын 13
15 цаг 06 минут

IMG_6269.jpg

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын дундаж хэм 2.240С-аар нэмэгдэж, ихэнх нутгаар цөлжилт, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, өвс тэжээл хангалттай бэлтгэж чадахгүй байгаатай холбоотойгоор цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн 70 жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдож 40-50 сая орчим мал хорогджээ.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилт” сэдэвт сургалт, семинарыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж, хэлсэн үгэндээ,  “Цаашид бид хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон эрсдэлийн мэдрэмжтэй төлөвлөлт хийх, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг орон нутгийн түвшинд хамтатган төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Бодлого, төлөвлөлт зөв бол үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт сайн байдаг. Иймд бүх шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, оновчтой алсын хараа, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан төлөвлөлт хийх, гамшгийг тэсвэрлэх чадавх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хуваалцах механизмыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Сургалтад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь байгаль, эх дэлхийн өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг эрт авч хэрэгжүүлж, тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах, малчид, ард иргэдийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, цаашлаад гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах, эрсдэлд суурилсан салбар хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.