Улаанбаатар Чунчин хоттой Ах дүү хотын харилцаа тогтоолоо


5-р сарын 12
17 цаг 38 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНХАУ-ын Чунчин хотын дарга ноён Ху Хэнхуатай цахим уулзалт хийлээ. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар, Чунчин хотын дарга Ху Хэнхуа нар “Улаанбаатар хот болон Чунчин хотын хооронд Ах дүүгийн харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Чунчин хот нь БНХАУ-ын мужийн статустай засаг захиргааны нэгж, улсын зэрэглэлийн төвд шууд захирагдах дөрвөн хотын нэг, үндэсний төв, мега хот юм. Ах дүү хотын харилцаа тогтоосноор хотуудын хамтын ажиллагаа олон салбарт өргөжих төдийгүй хоёр улсын хөгжил, найрсаг харилцаанд тодорхой хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Уулзалтын үеэр Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Улс болон БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны амжилт ололтуудыг онцолж, “Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж буй явдал нь манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн түүхэн ач холбогдолт арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Чунчин хотын дарга  Ху Хэнхуа хэлэхдээ тус хотын олон улсын тээвэр, ложистикийн давуу талд түшиглэж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, био эмийн үйлдвэрлэл, цахим технологи, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцоллоо. Түүнчлэн соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд оюутан солилцоог өргөжүүлэх, хамтарсан эрдэм, шинжилгээний хурал, соёл, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжтой талаар дурдав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Жан Мүшин, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Н.Туяацэцэг зэрэг албаны хүмүүс оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.