Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав


5-р сарын 12
17 цаг 33 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа.

 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

          Хүүхдийн төлөө хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа бүс нутагтаа үлгэр жишээ болж байдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Комини тэмдэглэв.

      Цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулж, иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулан, нийгмийн хамгааллын уян хатан бодлого хэрэгжүүлж, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэмжээг нэмсэн нь жишиг болсныг онцлов.

    НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн төв агуулах барьж, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж суурилуулсан. Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт CHIP багцыг үргэлжлүүлэх, “Гига” төслийн хүрээнд малчдын хүүхдүүдийг цахим нэвтрэлтэд хамруулах, цахим сургалтын чанарыг сайжруулах талаар ярилцав.

Мөн эрүүл мэндийн өгөгдлийг цахимжуулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ариун цэвэр, усан хангамжийн байгууламжийг  сайжруулах, хүүхдийн өвчлөлийн эрт илрүүлэг, өсвөр насныхны хоол тэжээлийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ7 цаг 26 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан7 цаг 28 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь7 цаг 29 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна7 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ7 цаг 36 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ7 цаг 43 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?7 цаг 45 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана7 цаг 46 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна7 цаг 48 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна9 цаг 55 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.