Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн агентлаг (usaid)- ын Манила дахь оффисын тэргүүн болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


5-р сарын 12
13 цаг 46 минут

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн Райн Уошбөрн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн ноён Райн Уошбөрн, Манила дахь оффисын Номхон далайн улс орнууд болон Монгол Улс дахь хөтөлбөрүүдийг хариуцсан Зохицуулагч хатагтай Режина Бөрнс-Маккензи, Манила дахь оффисын Эрүүл мэндийн салбарыг хариуцсан газрын захирал Мишель Ланг-Алли, Манила дахь оффисын Эрүүл мэндийн хэлтсийн зөвлөх Жозеф Лачика, Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын Дэд захирал Стивен Винкейтс, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эрүүл мэнд, эдийн засаг хариуцсан мэргэжилтэн Лаурэн Ховис,  Монгол Улс дахь Хөгжлийн хамтын ажиллагааны газрын төслийн ажилтан Ж.Цэрэндолгор нар оролцлоо. 

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Филиппин Улсаас Монгол Улсыг зорьж хүрэлцэн ирж манай улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор тусгайлан уулзалт хийж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг онцлон тэмдэглэхийн сацуу 2020 оноос эхэлсэн дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 8,5 сая ам.долларын тусламж үзүүлж, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Нэн ялангуяа 2021 онд АНУ-ын Засгийн газраас “Пфайзер Инк” компанийн КОВИД-19-ийн эсрэг “Комирнэти” вакцинаас 1 сая гаруй тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсад хандивласан явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, дээрх вакциныг хүн амын дархлаа сэргээх 3 дугаар тунд өргөнөөр ашигласан болохыг онцлов.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн ноён Райн Уошбөрн хэлэхдээ өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж цаг заваа гарган хүлээн авч уулзаж буй Эрүүл мэндийн сайд С.Энхболдод талархал илэрхийлэн КОВИД-19 цар тахалтай амжилттай тэмцэж, хохирол багатай даван туулж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон салбарын нийт хамт олонд баяр хүргэв. Тэрбээр цар тахлын эхэн үеэс Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур, эм, вакцин зэргийг тусламж болгон олгох зэргээр багагүй ажлыг Манила дахь оффисоос хариуцан амжилттай гүйцэтгэсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсад хийж байгаа энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд орон нутаг дахь анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн мэргэшлийн зарим байгууллагаар зочлох зэргээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах талаар мэдээлээд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж олон нийтэд мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэхэд зориулж нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэж байгаа талаар Сайдад мэдээлэв.

Сайд С.Энхболд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт дахин талархал илэрхийлж, 2020, 2021 онуудад НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж олгосон 1,2 сая ам. долларын санхүүжилтийн хүрээнд дээрх байгууллагууд Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслийг ханган нийлүүлж, эрсдэлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр олон нийтэд хандсан эрүүл мэндийн зөвлөгөө, сурталчилгааг түгээх замаар цар тахалтай тэмцэхэд Засгийн газарт ихээхэн туслалцаа үзүүлснийг тэмдэглэв. 

Уулзалтын төгсгөлд ноён Райн Уошбөрн АНУ-аас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгон тусламж болгож нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн дээжээс Эрүүл мэндийн яаманд гардуулан өглөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна2 цаг 48 минутын өмнөДоройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна2 цаг 49 минутын өмнө"Улс төрчдийн захиалгаар хэрэгжүүлсэн 15.8 их наядын хөтөлбөрийн гор өнөөдөр гарч байна"2 цаг 49 минутын өмнөХ.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “Тэхийн зогсоол” болгох хэрэгтэй2 цаг 50 минутын өмнөЦагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Ж.Болдыг анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилж байв. Сүүлд 2025 оны аравдугаар сарын 28-нд Г.Занданшатарын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ж.Болдыг дахин ЦЕГ-ын даргаар томилсон юм. Ж.Болд өмнө нь 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр 2025 оны зургадугаар сараас Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга, 2017-2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ.2 цаг 50 минутын өмнөХуулийн байгууллагын удирдлагыг хэн томилсон бэ?2 цаг 51 минутын өмнөМонголын алхагчид 8 улсын олон улсын фестивальд амжилттай оролцлоо2 цаг 53 минутын өмнө"Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна"2 цаг 55 минутын өмнөСүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан2 цаг 58 минутын өмнөОюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав11 сар 18. 14:28МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна11 сар 18. 14:26Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ11 сар 18. 14:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.