Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орж ТТХГ-ын ажилтан хүнд гэмтсэнийг нууцалжээ


5-р сарын 12
11 цаг 54 минут

Төрийн тусгай хамгаалалтай газар буюу Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул, хамгаалалтын албаны амарч байсан албан хаагч нар яаралтай дуудагдан ажиллажээ.

Их тэнгэрийн амны баруун ууланд гарсан түймэр рүү дөрвөн дугуйтаар ус зөөж явсан албан хаагчид осолдож нэг нь тээврийн хэрэгсэлдээ дарагдан хүнд гэмтэл авсан байна. Уулын хажуу руу өнхөрсөн дөрвөн дугуйтад дөрөв, таван ажилтан байснаас нэг нь дарагдаж хүнд гэмтэл авсныг тус газрынхан ихэд нууцалж байгаа бололтой.

Ажлаа хийж яваад хүнд гэмтэл авсан дэслэгч Б одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Гал түймэр гарсан шалтгаан тодорхойгүй, ТТХГ-ын 60, 70 орчим албан хаагч өөрсдийн хүчээр унтраасан байна. 

Их тэнгэрийн аманд ууланд түймэр тавьсан этгээдийг хамгаалахын тулд төрийн тусгай албан хаагч ажлаа хийж яваад бэртэж гэмтэн биеийн байдал нь хүнд байгааг ийнхүү нууцалж байгаа бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.