“Алтанбулаг Логистикийн төв байгуулах ТЭЗҮ, судалгааны дунд шатны тайлан”-гийн хурал болж байна


5-р сарын 11
16 цаг 10 минут

“АЛТАНБУЛАГ ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТЭЗҮ, СУДАЛГААНЫ ДУНД ШАТНЫ ТАЙЛАН”-ГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

БНСУ-ын КОТРА олон улсын байгууллагын мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын SAMOON.C компани хамтран хэрэгжүүлж байгаа “Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ, судалгааны дунд шатны тайлан”-гийн хурал 2022 оны тавдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус хурлын үеэр  төслийн эдийн үр ашгийг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал, төрийн зүгээс логистикийн төвүүдийг байгуулахад үзүүлэх дэмжлэгийн талаар хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид санал солилцов.

Олон улс, бүс нутгийн хэмжээний энэхүү логистикийн төв байгуулснаар тээвэр логистикийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, олон улс, бүс нутгийн логистикийн сүлжээнд холбогдох, тээвэр логистикийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн хугацаа багасгах, хилийн боомтын болон гаалийн үйл ажиллагаа сайжируулах олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ1 цаг 24 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ1 цаг 24 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав1 цаг 25 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ1 цаг 25 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно1 цаг 26 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа1 цаг 26 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ1 цаг 27 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ1 цаг 27 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ1 цаг 28 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна1 цаг 28 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.