Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн тангараг өргөх ёслолд оролцов


5-р сарын 11
12 цаг 44 минут

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болсон Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцов.

Тэрбээр 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхах бөгөөд иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Тангараг өргөх ёслолд Сингапурын Ерөнхийлөгч Халима Яакоб, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостин Арченж Таудэра, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисийн нөхөр Даг Эмхофф, Индонезийн Ерөнхийлөгч асан Мегавати Сукарнопутри, Канадын Сенатын спикер Жорж Ж.Фюрей, Узбекистаны Сенатын тэргүүн дэд дарга Садык Сафаев, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса зэрэг гадаадын 300 гаруй элч, төлөөлөгч урилгаар оролцлоо.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо7 цаг 54 минутын өмнө“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ7 цаг 55 минутын өмнөБ.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ7 цаг 56 минутын өмнөГалын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ8 цаг 4 минутын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна8 цаг 4 минутын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ8 цаг 6 минутын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ8 цаг 8 минутын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ8 цаг 10 минутын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ8 цаг 10 минутын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна8 цаг 11 минутын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.