Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр та, бурхан босгож, бумба тахих эрхээ өөрөө л эдэл


5-р сарын 10
13 цаг 37 минут

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны аравдугаар сараас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр ажиллах болсон. Өөрөөр хэлбэл манай Ерөнхийлөгч өөрийнх нь хэлснээр Хэнтийнх бас Сүхбаатарынх. Тиймээс өөрөө Хэнтийгээс УИХ-д сонгогдсон бол дүүгээ Сүхбаатарт сойж байгаа ч гэх яриа бий. Харин аймгуудын хувьд жаахан ахиу төсөв тавиулчих санаатай төрийн өндөрлөгүүдийг угсаа гарвалаар “өмчлөх” нь нийтлэг. Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаярын хувьд жижиг дунд үйлдвэрийн хэлтэс, газраас төрийн албан дахь ажлын гараагаа эхэлж, сүүлд БХБЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй ахдаа тээг болохгүй гээд ажлаа өгсөн гэгддэг. Харин Сүхбаатар аймгийнхны хувьд Ерөнхийлөгчийн дүү даргатай болох гэсэн биш сумдын нутгийн зөвлөл бүр 100 сая төгрөгийн хандив цуглуулах үүрэг даалгавар авсан гэнэ. Учир нь энэ жил болох Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд зориулан нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр бурхан барих санаачилга гарган, бүүр ажлаа эхэлж. Ерөнхий ивээн тэтгэгч нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул “Ди Жи Фрэйндс” ХХК,  “Жи Энд Ю Гоулд” ХХК-ийн эзэн, Баруун-Уртын Дарьганга зочид буудлыг эзэмшигч, алтны уурхай, барилгын бизнестэй Г.Чинтөмөр. Сүхбаатар аймагт АН засаг барьж байх үед  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибалын найз, менежер хийж, аймгийн А зэрэглэлийн газруудын багагүй хувийг эзэмшигч болчихсон тэрээр өнөөдөр Ерөнхийлөгчийн дүүтэй ганзага нийлж. Түүнийг МАН-д томоохон хандивлагчийн нэг болсон гэдгийг нь хэвлэлүүд ч бичиж байгаа. Магадгүй тэдний хувьд бурханд наминчлаад ч нимгэрэхгүй нүгэлтэйг үгүйсгэхгүй. Алт ухаж, нам дагаж гүйж яваа хүнийг ариун цагаан хөдөлмөрөөр хэдэн тэрбумаар хандивлах мөнгөтэй болсон гэдэгт та итгэх үү.

Гэхдээ бурхан бариад аймаг орон нутагт хөгжиж цэцэглээд бүтээн байгуулалт өрнөөд хүн ам нь орон нутагтаа сайхан амьдардаг бол... Яг үнэндээ орон нутагт шавар хөшөө хангалттай олон бий. Зөвхөн Сүхбаатар аймагт 2015 оны тооллогоор 1401 хөшөө дурсгал, дурсгал газар бий гэсэн мэдээ гарсан байдаг.

Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх шахуу тэвдэж байхад татвар төлөгчдийнхөө мөнгөөр бурхан барина хэмээн парламентынхаа танхимд ярилцаж суудаг улс  бол Монгол. Гэтэл одоо орон нутагт бурхан барихад мөнгө хандивла гээд хэдэн бизнесменээ шаналгаж байдаг болов. Сүхбаатар аймаг 13 сумтай. Сум бүрийн нутгийн зөвлөлөөс 100 сая төгрөг гэхээр дор хаяж, 1.3 тэрбум орчим төгрөг босгох нь. Хэрвээ энэ мөнгөө Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн санд төвлөрүүлээд эрээд эрээд олддоггүй жилийн гурван хувийн хүүтэй зээл олговол хэдэн хүнийг ажлын байраар хангаж, хэдэн өрхийн амьжиргааг дэмжих боломжтой билээ.

Гэтэл нутгийн зөвлөлийн дарга аймгийн ойд зориулж бурхан босгох тухай л санаачилга өрнүүлж, Ерөнхийлөгч ахын нэр дор сүр далайлгаж байдаг. Магадгүй 2024 онд миний санаачилгаар босгосон бурхан гээд сурталчилгааны сэтгүүлд хамтдаа залрах биз.

Харамсалтай нь, Сүхбаатар аймгийн 80 жилийн ой Бурхнаар хязгаарлагдаад зогсохгүй бололтой. Байнгын хэл ам дагуулдаг угтах хаалга  гэх “том бүтээн байгуулалт”-ын сураг ч дуулдаж буй. Үе үеийн Ерөнхийлөгч нарын бөөрөнд наалдчихдаг “Их Модун” компани Сүхбаатар аймгийн хаалга гээчийг санаачлан хэдэн төгрөг “саачих” санаатай тэрүүгээр эргэлдэж байгаа аж. Харин аймгийн иргэд болоод нутгийн зөвлөлийнхөн бурханд ч хаалганд ч хандив өгөхгүй хэмээн эсэргүүцэж эхэлжээ.

Орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг шавар бурхан, хаалгаар тодорхойлдоггүй гэдгийг өнөөдөр хаа хаанаа мэддэг, мэдэрдэг болсон баймаар. Иргэд  дарга нараас илүү иймэрхүү зүйлд сөрөг хандлага илэрхийлдэг болсонд үнэхээр талархууштай. Гэвч бурхан барихыг эсэргүүцэж дуугарсан хэнбугайг ч Г.Чинтөмөр захирал ад үзэж, баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд хамаа юу. Би өөрийнхөө мөнгөөр босгож байна хэмээн зандарч суугаа гэх.  Үнэхээр бурхан босгоод нүгэл нимгэрнэ гээд итгэж байгаа бол Дарьганга зочид буудлынхаа хашаанд барь. Нийтийн эзэмшлийн талбайд барьчхаад маргааш миний эзэмшлийнх болсон гэхийг тань үгүйсгэх арга алга.

Харин Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр та бурхан бүтээж, бумба тахимаар байгаа бол эрхээ эдэл. Гэхдээ өөрийнхөө эрхийг бусдад бүү тулга. Нийтийн эзэмшлийн талбайд биш өөрийнхөө болоод ивээн тэтгэгчийнхээ хашаанд босго. Өглөө болгон мөргө. Энэ бол таны эрх.

Ковидын хүнд үеийг арай гэж даваад эдийн засгийн эрсдэлд хөл дээрээ догонцож ядаж байгаа бизнесийнхэн болоод иргэдийн нутаг орноо гэх сэтгэлийг бурхны хөшөөгөөр хэмжих нь эрх танд болоод таны хамтрагчид байхгүй.

Н.Бат

Эх сурвалж:  Тойм.мн
 
 
 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна7 цаг 32 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ7 цаг 33 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ7 цаг 34 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй7 цаг 35 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ7 цаг 36 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав7 цаг 38 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана7 цаг 40 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ7 цаг 41 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ7 цаг 41 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ7 цаг 42 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ7 цаг 43 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.