Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


5-р сарын 6
22 цаг 54 минут

Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургууль хооронд 2022.05.06-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар гарын үсэг зурлаа.

Талууд барилгын салбарын сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэргэжлийн чанартай боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, судалгааны ажлууд хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, техник технологийн ололтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.

Тус арга хэмжээнд БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, ахлах шинжээч А.Лхамсэржид ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд захирал, дэд профессор М.Сугар, тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана нар оролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална11 сар 23. 17:04Өвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана11 сар 23. 17:03ОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ11 сар 23. 17:03Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа11 сар 23. 17:02"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ11 сар 23. 17:00Хоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ11 сар 23. 17:00Нэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ11 сар 23. 16:59ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ11 сар 23. 16:58Сургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв11 сар 23. 16:55Хятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ11 сар 23. 13:54Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.