Сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо


5-р сарын 4
18 цаг 54 минут

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.05.02-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа. Хуралдааны эхэнд яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд газар, хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг багцлан танилцууллаа.

Танилцуулагдсан мэдээллийн хүрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн харьяа газар, төслийн нэгжийн удирдлагуудаас нэмэлт мэдээллүүдийг тодруулав. Тодруулгын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын явцад тулгарч байгаа, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар төслийн зохицуулагч Т.Болорчулуун, Эко Яармаг хорооллын асуудлаар Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал, Газрын багц хуулийн төсөл, Хаягжилт, Орон зайн өгөгдлийн дэд бүтэц зэрэг асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын материалын үнэ болон нийлүүлэлтийн талаар яамны хэлтсийн дарга Д.Батзориг нар нэмэлт мэдээлэл хийв. Мөн салбарын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол саналын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл сонслоо.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хуралдааны төгсгөлд яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.

Үүнд:

✅Барилгын материалын үнийн индексийн асуудлыг яаралтай танилцуулж шийдвэрлүүлэх,

✅ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгын зөвлөх үйлчилгээний дүрэм, бүртгэлийг цэгцлэх,

✅Аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын явцыг түргэтгэх,

✅Ипотекийн үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийн санал авах үйл ажиллагааг яаравчилж эцэслэх,

✅Орон нутагт хэрэгжих ипотекийн зээлийн гурван хувийн хүүгийн тооцооллыг нарийвчлан яаралтай гаргах,

✅ Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлдэх,

✅Иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам бүр сайжруулж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарах.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.