Монгол, Итали Улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр байгууллаа


4-р сарын 21
13 цаг 06 минут

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин 2022.04.19-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол, Италийн харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцов.  

Хөтөлбөр хэрэгжсэнээр хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд талууд хоёр орны түүх, соёлыг сурталчлан таниулах чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино болон соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, археологи, музей дэглэлт, архитектур, байгалийн шинжлэх ухаан, угсаатан зүй болон антропологийн чиглэлийн хамтарсан сургалт, судалгаа хийх, сонгодог болон орчин үеийн ном, зохиолыг орчуулан хэвлүүлэх зэрэг асуудлаар тохиролцсон юм.

Айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Италийн талд танилцуулж, 49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын боломжийг Монгол Улсын Засгийн газраас зарласан нь дотоод болон олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөв. 

Ташрамд дурдахад, Засгийн газрын шийдвэрийн дагуу манай улсын уран бүтээлчид дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн наадамд Засгийн газрын дэмжлэгээр оролцох болсон.

Энэ хүрээнд дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн хамгийн зэрэглэл өндөрт тооцогдох, урлагийн олимп гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Засгийн газрын дэмжлэгтэй оролцож байгаа юм.

Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.