Н.Оюунбат “Ханжоу-2022” Азийн паралимпын IV наадмын зохион байгуулах хорооны гишүүнээр томилогджээ


4-р сарын 20
14 цаг 40 минут

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Насанбатын Оюунбатыг томилогдсон байна. Ингэснээр тэрээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулах анхны монгол хүн болох юм.

Н.Оюунбат нь БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуульд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан юм. Орос, англи, хятад хэлтэй. Түүний ажил эрхэлсэн байдлыг товч танилцуулбал,  БСШУЯ-ны дэргэдэх Европын сургалтын төвд төслийн зохицуулагч, ЮНЕСКО-ийн БНХАУ-ын Бээжин хот дахь салбарын төв, Азийн спортын менежментийн холбооны тэргүүлэгч гишүүн, Азийн спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, Дэлхийн спортын менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд ба спорт” комиссын даргаар 2019 оноос сонгогдон ажиллаж байна. Азийн Паралимпын Хороо нь 44 орныг эгнээндээ багтаасан бөгөөд тус хороо нь 14 удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй  юм.

Олон Улсын Паралимпын Хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд ба спорт” хорооны Ази тивийг төлөөлсөн гишүүн, “Токио-2009” Азийн хүүхдийн паралимпийн наадам, “Ванкувер-2010” Өвлийн паралимпын наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпын наадам, Тэргэнцэртэй тамирчдын 2011 оны Дэлхийн наадам, ОХУ-ын Саха улсад болсон “Азийн хүүхдийн V наадам, “Лондон-2012” зуны паралимпын наадамп Монгол Улсын багийн ахлагчаар ажиллаж байв. Түүнийг Үндэсний шигшээ багийн албаны даргаар 2008 онд ажиллаж байх хугацаанд Монгол Улс анхны олимпын алтан медальтнуудаа өлгийдөн авсан билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ6 цаг 35 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай6 цаг 36 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ6 цаг 37 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг6 цаг 38 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн6 цаг 39 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ6 цаг 40 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн6 цаг 41 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна6 цаг 42 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо6 цаг 43 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина6 цаг 44 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.