“Атлетик 220” клуб “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран ажиллана


4-р сарын 14
12 цаг 47 минут

Хөлбөмбөг гэлтгүй бүхий л спортын төрлийн тамирчдад тулгарч байгаа гол асуудал бол яах аргагүй бэртэл гэмтэл байдаг. Тамирчдад тулгамдаж байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх, спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх,  оношилох,  сэргээн засах,  мэргэжлийн  тамирчдын  эрүүл мэндийг дэмжих зорилгоор  “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь ээлжит нийгмийн хариуцлагын хүрээнд  “Атлетик 220” клубтэй хамтран  ажиллахаар боллоо.

“Атлетик 220” клуб сүүлийн 2 жил дарааллан МХБХ-ны Үндэсний Дээд лигт түрүүлсэн клуб бөгөөд  4-р сарын 19-нд АХБХ-ны “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатанд Хонгконгийн “Lee Man” клубтэй тоглохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. 

Тус эмнэлэг нь Спортыг дэмжигч эрүүл мэндийн байгууллага төслийн хүрээнд “Монголын  бартаат замын авто спортын холбоо”,  “Монголын хөл бөмбөг тоглогчдын холбоо" ТББ, Монгол Хүндийн өргөлтийн холбоо- Гавьяат тамирчин М.Анхцэцэг,  Жүдо бөхийн ОУХМ Ц. Цогтбаатар, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Cагсан бөмбөгийн NBA TALK нэвтрүүлгийн анхны хөтлөгч, санаачлагч Г. Идэр-Ууган г.м тамирчид, мэргэжлийн холбоодуудтай хамтран ажиллаж байна.

Мөнгөн гүүр эмнэлэг нь Үндэсний хөрөнгө оруулалттай, Магадлан итгэмжлэгдсэн, Гэмтэл согогийн мэс засал,  Ерөнхий мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Дотор, Мэдрэл, Зүрх судас, Үе мөч, Чих хамар хоолой, Нүд, Сэргээн засах, уламжлалт эмчилгээ, Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв,  Эмнэлзүйн нэгдсэн лаборатори, Дижитал рентген, хэт авиа, компьютерт томографи (CT), соронзон резонанст томографи (MRI), Ангиографи бүхий Дүрс оношилгооны төв, Хүлээн авах яаралтай тусламжийн төвөөр  эмнэлгийн тусламж  үйлчилгээг 24 цагаар үзүүлж тус тус  үзүүлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав6 цаг 43 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв6 цаг 44 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана6 цаг 46 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно6 цаг 47 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ6 цаг 48 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ6 цаг 49 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 цаг 50 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв6 цаг 51 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.