Алхагчид “4 аймаг, 400 км” алхалтаа эхлүүллээ


4-р сарын 13
14 цаг 26 минут

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж, Монголын явган алхалтын холбооны есөн тамирчин эх орны баруун хязгаар болох Алтай, Хангай, Говийн нутгийн 400 км замыг явган туулахаар аян замдаа гарлаа. Спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан баг тамирчдыг аялалд гарахын өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал нар хүлээн авч уулзан амжилт хүслээ. Алхагчид Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар алхалтаа хийх юм. Тэд энэхүү алхалтын бэлтгэлээ нэг сарын өмнөөс хангажээ. Багийн бүрэлдэхүүнд Э.Чойсүрэн ахлагчийн удирдлага дор Ц.Баярхүү, С.Батболд, Ж.Тулга, Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нар багтсан байна. Аялагчийн үүргэчний жин гэвэл эрэгтэй 45, эмэгтэй аялагчийнх 30 км юм. Аялагчид аялалаа Завхан аймгийн Улиастай хотоос эхлүүлэх бөгөөд тус хотын иргэд  гурван км замыг хамт туулах гэнэ. Аялал Архангай аймгийн Цэцэрлэг хотод өндөрлүүлэх юм байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 цаг 46 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 цаг 47 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 цаг 50 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 цаг 50 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 цаг 51 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 цаг 52 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 цаг 53 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 цаг 54 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.