Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна


4-р сарын 11
11 цаг 40 минут

GJ1A9446.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Сургуулийн үйл ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, сургуулийн штабын дарга, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн  Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат нарын удирдлагууд оролцлоо.

Мөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 20 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн 1 анги, Өлгий сумын ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуульд 600 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Монгол Улсын Шадар сайдын Аймгуудын засаг дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-Өлгий, Өмнөговь аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Сэлэнгэ, Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна.

Баян-Өлгий аймагт болж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь энэ жилийн  Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын эхлэл болж байгаагаараа онцлог юм.

 

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа3 цаг 55 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ3 цаг 55 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов3 цаг 56 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"3 цаг 57 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ3 цаг 58 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ3 цаг 59 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 цагийн өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 цаг 2 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 цаг 5 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.