Гэрлийн техникч, дууны найруулагчдыг чадавхжуулах сургалт болов


4-р сарын 4
11 цаг 52 минут

Соёлын яамны орон нутаг дахь харьяа байгууллагын хөгжим, техник хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах онол, практикийн сургалт боллоо.

Сургалтад, 19 аймгийн 20 гэрлийн техникч, 20 дууны найруулагч, хоёр хосолсон албан хаагч оролцсон бөгөөд тэдний 50 хувь нь 3 хүртэлх жил ажиллаж байгаа юм.

Иймд сургалтаар, орчин үеийн дуу, гэрлийн тоног төхөөрөмж болон түүний ашиглалт, холболтын үндсэн зарчмууд, нийтлэг алдаанууд, орчин үеийн төхөөрөмжийн онцлог, арчилгаа үйлчилгээ болон урлагийн байгууллагын тайз болон бусад талбайд хэрэглэгдэх төхөөрөмжийн ялгаа, ашиглалтын аргачлал, дуу дүрсний бичлэг хийх, мэргэжлийн программ дээр ажиллах, студид дууны бичлэг хийх зэрэг сэдвээр онолын болон практикийн сургалт орлоо.

Сургалтаар театр чуулгын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг тогтмолжуулах, хамрах хүрээг өргөжүүлэх саналууд гарч, цаашид бүтээлчээр хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож, гарц, шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 11 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 12 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 13 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 13 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 15 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 16 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 16 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 18 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 19 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 20 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.