Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюу толгой компанид тавиад байсан юм. БОАЖ-ын сайд Б.Бат- Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагт биечлэн ажиллаж байх үеэр Оюу толгойн уурхайчид тус газар нөхөн сэргээлт хийхээр болсноо мэдэгдсэн байна.
Түүнээс гадна Оюу толгойн уурхайчид Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтыг аваад байсан юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам