"Хотулун гүнж" кино Berlinale EFM-д амжилттай оролцов


2-р сарын 24
9 цаг 37 минут
 

Шүүдэр продакшн, VОО-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн, тулаант уран сайхны кино энэ оны 2 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн “Eвропын кино зах зээл” /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцов.

“Berlinale” нь жил бүрийн 2 дугаар сард Берлин хотноо болдог дэлхийн 3 том А зэрэглэлийн кино наадмын нэг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд нийт 62 орны 600 орчим оролцогч Berlinale-EFM платформыг ашиглан үйл ажиллагаагаа танилцуулж, 1.300 орчим зах зээлийн үзүүлбэр /market screening/, 827 кино үзүүлсний дотор 600 гаруй нь зах зээлийн нээлт /market premiere/-ээ хийж, үүнд Монголоос Хотулун гүнж кино багтсан байна.

Berlinale-EFM нь дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд  чухал түлхэц үзүүлдэг бөгөөд энэ удаа “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино ба бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус байгууллагын захирал Деннис Руу /Dennis Ruh/ уг арга хэмжээ нь шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценз эрхийн арилжааны эрэлт хэрэгцээ өссөн нь хүчтэй мэдрэгдэж байсныг дурдаад, улмаар Монгол, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцож буйг онцлов.

Шүүдэр продакшн нь үзэсгэлэн худалдааны виртуал орон зай авч үйл ажиллагаа, шинэ бүтээлээ танилцуулан, улмаар 2 дугаар сарын 11, 14, 16-ны өдрүүдэд 3 удаа screening үзүүлбэр хийв. Монгол Улсын ГХЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах багт Шүүдэр продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар амжилттай хамтран ажиллав.

3Хотулун гүнж3 кино нь олон улсын кино фестивалиудын урилга, дистрибьютер, худалдан авалтын саналуудыг хүлээн авсаар байгаа бөгөөд Монголын шинэ кино бүтээлүүдийг олон улсын кино зах зээл, фестивалиудад мэргэжлийн өндөр түвшинд тогтмол танилцуулах нь кино үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн хөгжилд  чухал ач холбогдолтой болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 23 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 24 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 25 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 25 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 27 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 28 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 28 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 30 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 31 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 32 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.