“Өөрөөр нь төлүүлье” уриалгад нэгдэж Хөгжлийн банкны зээлийг шударгаар шийдэхийг шаардъя


2-р сарын 15
15 цаг 26 минут

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хийсэн цаг үеийн мэдэгдлийнхээ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Хөгжлийн банкны зээлдэгчийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар ямар ч өр төлөхгүй гэдгээ онцгойлон мэдэгдсэн. Мөн тэрбээр шударга бус байдалтай эвлэрэхгүй, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн харж байгаагаа ч илэрхийлсэн юм.

 

Хөгжлийн банкны бондын өр төлөлт энэ жилээс эхэлж байгаа, Монгол Улсыг хөгжүүлэх, эдийн засгийн ашигтай байх төсөл хөтөлбөр танилцуулж гадаадаас босгосон их хэмжээний өрийн асуудал сөхөгдөх нь гарцаагүй. Энэ өрийг хэрхэн төлөх вэ гэдэг асуулт олон хүнд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар биш зээлдэгчдээр өрийг нь төлүүлнэ гэж мэдэгдсэн нь манайд шударга ёс үндсэн утгаараа оршиж эхлэх нь гэсэн найдварыг олон хүнд төрүүлжээ.

Олон нийтийн сүлжээнд Хөгжлийн банкны зээлдэгчдийн өрийг “Өөрөөр нь төлүүлье” хаштаг бүхий уриалга өчигдрөөс хүчээ авч, эрх мэдэл албан тушаалаа ашиглан бусдын боломжийг хулгайлсан улстөрчидтэй тэмцэхийг уриалсаар байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан болон иргэний нийгмийн төлөөллүүд, улс төрийн намын зарим удирдлагууд ч Хөгжлийн банкны өрийг “Өөрөөр нь төлүүлье” уриалгад нэгдэж, зээлийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүд, тэдэнтэй хамаарал бүхий улстөрчдөөс шударга ёс, тэгш боломжийг шаардаж эхэлсэн юм. Хөгжлийн банкны найдваргүй зээлтэй холбоотой асуудал олны анхааралд орж ирснээр зээлийн эргэн төлөлт сайжирч, зарим улстөрчдийн хамаарал бүхий компаниуд авсан зээлээ 100 хувь төлснөө зарлаад байна. Зарим эх сурвалжилийн мэдээлснээр 50 гаруй тэрбум төгрөгийн зээлийг сүүлийн хоногуудад эргүүлэн төлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.