Коронавируст халдварын Омикрон хувилбарын эмнэлзүй


1-р сарын 28
12 цаг 01 минут

Дэлхий нийтийг хамарсан шинэ короновируст халварын үед монгол улсын хүн ам эрүүл мэндээ хамгаалж хохирол багатай туулах чухал байна.

Омикрон хувилбар нь дэлхийн 140 гаруй улсад бүртгэгдээд байна. Энэ мутац нь халварлах чадвар бусад хувилбаруудаас өндөр, шинж тэмдэг, хүндрэлийн хувьд хөнгөн явцтай нь судалгаануудаас харагдаж байна. Омикрон хувилбарын хувьд эмнэлзүйн нууц хугацаа илүү богино буюу дунджаар 2-4 хоног байна.

Ихэвчлэн халуурах, ханиалгах, ядрах, булчин өвдөх, хоолой өвдөх, хамар битүүрэх, толгой өвдөх, ядрах, мөн үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Цөөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг хордолгын шинжүүд илэрч байна.

Нийт тохиолдлын 5  хүртэл  хувьд өвчний  шинж тэмдэг 14 хоногийн дотор даамжран, хүнд  хатгаа, амьсгалын цочмог дистресс хам шинж, олон эрхтний дутмагшилд хүргэж нас барах эрсдэлд хүргэж болзошгүй байна.

  • Эрсдэлт хүчин зүйл

Дараах эрсдэлт хүчин зүйлс нь  шинэ коронавируст  халдвар  (КОВИД-19)-ын

хүнд хэлбэрээр өвдөхөд хүргэж байна:

  1. >65 нас
  2. Жирэмсэн
  3. Тамхи татах
  4. Хавсарсан өвчин, эмгэг
  • Чихрийн шижин
  • Зүрх судасны хүнд өвчин (тухайлбал, зүрхний дутмагшил, титэм судасны өвчин, кардиомиопати)
  • Таргалалт, жингийн илүүдэл, бодисын солилцооны хам шинж
  • Хорт хавдар
  • Бөөрний архаг өвчин
  • Уушгины архаг өвчин
  • Дархлаа дарангуйлагдсан байдал
  • Таргалалт (БЖИ ≥30 кг/м2)
  • Жингийн илүүдэл (БЖИ ≥25 боловч <30 кг/м2)
  • Хадуур эст өвчин
  • Тархины судасны өвчин
  • Артерийн даралт ихсэлт
  • Мэдрэлийн эмгэг байдал (деменци г.м.)

 

Хөнгөн хэлбэрийн үед:

  • КОВИД-19 шинж тэмдэг илэрсэн (<38C халуурах, ханиах,
  • Хоолой хөндүүрлэх, бие сулрах, ядрах, толгой өвдөх, булчин өвдөх, дотор муухай оргих, суулгах, үнэр, амт алдагдах г.м.)
  • Амьсгаадахгүй
  • Уушгины хатгааны шинж тэмдэггүй

ХӨНГӨН ХЭЛБЭР

  • Эмнэлзүйн хөнгөн шинж тэмдэгтэй хүнийг гэрийн нөхцөлд  тусгаарлан ажиглана. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын (өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв) эмч мэргэжилтэн биеийн байдалд хяналт тавина. Өвчин даамжирч буйг гипоксемийн шинжүүд илтгэнэ.
  • Анхан шатны эрүүл мэндийн байгууллага, хариу арга хэмжээний багаас үйлчлүүлэгчид лабораорийн болон дүрс оношилгооны шинжилгээ хийж, өвчний явцыг хянах шаардлагатай гэж үзвэл КОВИД-19-ын түр амбулаторит илгээн үзлэг хийлгэж болно.
  • Ихэнх хөнгөн хэлбэрт өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй аяндаа эдгэрдэг.
  • Шингэн сайн уух, хангалттай илчлэгтэй,  витаминаар баялаг, шингэц сайн хоол хүнс хэрэглэхийг зөвлөнө.
  • Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах, өвдөлт намдаах гэх мэт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
  • Өвчин хүндрэх эрсдэлт хүчин зүйл байхгүй, өвчний хөнгөн хэлбэрийн үед эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг бэлдмэл, антибиотик болон даавар эмчилгээ хэрэглэхийг зөвлөхгүй.
  • Өвчин хүндрэх эрсдэлт хүчин  илэрсэн, тухайлбал  чихрийн шинжин, зүрхний дутмагшил,  уушгины архаг өвчин, артерийн  гипертензи, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан байдал, жирэмсэн, 65-аас дээш настай байх тохиолдолд онцгой хяналт шаардлагатай.

 

Шинэ  коронавируст халдвар (КОВИД-19)-тай хөнгөн өвчтөний эмчилгээ, хяналт хийх шинжилгээ

Хүндрэх эрсдэлгүй хүнд шинж тэмдэг нэмэгдэхгүй болшинжилгээ шаардлагагүй

Хүндрэх эрсдэлтэй, мөн шинж тэмдэг нэмэгдэх ба/эсвэл амьсгаадалт илэрсэн бол дараах шинжилгээ* хийж болно:

▪  ЦДШ

▪  Үрэвслийн маркер (Ферритин, D-dimer, CRP, ЛДГ зэрэг)

▪  Элэг, бөөрний үйл ажиллагаа

▪  Цээжний рентген зураг

▪  Зүрхний цахилгаан бичлэг

Хийх эмчилгээ:

▪  Шингэн хангалттай хэмжээгээр уух

▪  Тамхи татахыг хориглох

▪  Амьсгалын дасгал хийх

▪  Шинж тэмдгийн эмчилгээ

▪  Үндсэн өвчний эмчилгээг таслахгүй үргэлжлүүлэх

▪  Витамин Д 2000-4000 ОУН, Витамин С 1000-2000 мг/хоногт ууж болно

▪  Өвчин хүндрэх өндөр эрсдэлтэй хүмүүст ремдесевир эсвэл молнупиравир хэрэглэж болно.

Хийх хяналтыг өдөрт 2 удаа (12 цагаар) хийнэ

▪  Амьсгалын тоо

▪  А/Д

▪  Пульс

▪  Биеийн халуун

▪  Ухаан санааны байдал

▪  Шинж тэмдгийн өөрчлөлт**

▪  Боломжтой бол SpO2

Шинжилгээнд хүндэвтэр, хүнд зэргийн халдварын шинжүүд илэрвэл өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэхээр хүргэнэ.

**Амьсгаадалт илэрсэн бол уг шинж тэмдэг илэрснээс хойш эхний гурав хоногт даамжралыг сайтар хянах хэрэгтэй, амьсгаадалт даамжран, хөхрөх, SpO2 <94% болох тохиолдолд өвчтөнг эмнэлэгт хэвтүүлнэ.

Сувилагч Ж.Энхжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.