Шинэ коронавируст халдварын дараах хяналт


1-р сарын 28
11 цаг 55 минут

Хяналтын  давтамж, хийх шинжилгээ зэрэг нь уушгины  хатгааны  хүндийн зэрэг болон гарсан хүндрэлээс хамаарна.

Эмнэлгээс гарсны дараа эхний 1-2 хоногт багтан өрх, сумын эмч нар

өвчтөнтэй утсаар холбогдон биеийн байдлыг нь үнэлж, хяналтыг төлөвлөнө. Биеэр

үзэх шаардлагатай хүмүүсийг эмч, эсвэл сувилагч гэрээр нь очиж, эсвэл өвчтөнд цаг олгон амбулаториор үзэж болно.

Урт  хугацааны туршид инвазив бус ба/эсвэл механик  вентиляци хийгдсэн  хүмүүст эмнэлгээс гарах үед  бүтэц/үйл  ажиллагааны нэлээд өөрчлөлт тодорхойлогдсон бол  эмнэлгээс  гарснаас хойш 4 долоо хоногийн дараа эрүүл мэндийн ерөнхий байдал,  сэтгэл  гутралыг үнэлэх, анхаарвал зохих тромбэмболи болон бусад өвчин, хам шинжийн шинж тэмдгийг  тодорхойлох зорилгоор  зайн зөвлөгөө өгч болно.

Эмнэлгээс гарснаас хойш  8  долоо хоногийн дараа  өвчтөнд  эмчид үзүүлэн заалтаар багажийн шинжилгээ хийлгэхийг зөвлөнө:

  1. Цээжний хөндийн эрхтний рентген зураг
  2. Спирографи
  3. Тайван байхад болон ачаалал авахад (6 минут алхах сорил хийж, сорилын

өмнө ба дараа нь SpO2  тодорхойлж болно) цусны  хүчилтөрөгчийн ханамжийг

тодорхойлно (SpO2)

  1. Эхокардиографи (ЭхоКГ);
  2. Бусад аргууд (уушгины диффузийн багтаамж, артерийн цусны хийн

шинжилгээ, бусад).

Цаашдын хяналтын төлөвлөгөөг эмч үзлэг, шинжилгээний үр дүнд үндэслэн тогтооно. Зовуурь, эмгэг өөрчлөлт илрээгүй тохиолдолд хяналтаас гаргаж болно.

Цээжний КТ шинжилгээнд эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд  (уушгины фиброз,

уушгины завсрын эдийн өвчин, васкулитын шинж тэмдэг)  уушгины эмчид үзүүлэхээр

илгээнэ.  Уушгины КТ шинжилгээнд өөрчлөлт илрээгүй боловч өвчтөнд зовуурь

илэрсэн,  эсвэл бусад шинжилгээнд өөрчлөлт илэрсэн тохиолдолд бусад өвчин,

эмгэгээс ялган оношлох шаардлагатай.

Гэрээр эмчлэгдсэн,  ЭЭТ-т эмчлэгдэх шаардлагагүй хөнгөн,  хүндэвтэр хатгаагаар өвчилсөн  хүмүүст эмнэлгээс гарснаас хойш 4 долоо хоногийн дараа эрүүл мэндийн ерөнхий байдал, шинж тэмдгийг үндэслэн зайн зөвлөгөө зөвлөж байна. 

Эмнэлгээс гарснаас хойш 12 долоо хоногийн дараа эмчид үзүүлэхийг өвчтөнд

зөвлөж, үзлэгт ирэхэд нь  цээжний хөндийн эрхтний рентген зураг  авч,  цусны

хүчилтөрөгчийн ханамжийг (SpO2) тодорхойлно.

Эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байх үед уушгины хорт хавдар байх магадлалтай гэж

үзсэн тохиолдолд эмнэлгээс гарснаас хойш 6 долоо хоногийн дараа цээжний

рентген зураг, шаардлагатай бол тодосгогчтой КТ хийж, хавдрын эмчийн

зөвлөгөө авна.

▪  Өвчтөнд  эмнэлгээс гарах үед цээжний рентген зураг эсвэл КТ-д өөрчлөлт

тодорхойлогдож байсан тохиолдолд сүүлийн рентген зураг ба/эсвэл КТ

хийлгэснээс хойш 8 долоо хоногийн дараа цээжний рентген зураг ба/эсвэл КТ

давтан хийнэ. Дүрс оношилгооны шинжилгээнд өөрчлөлт илэрсэн бол:

спирографийн шинжилгээ хийж, уушгины эмчийн зөвлөгөө авна (зайн

зөвлөгөө байж болно).

▪  Тайван байхад болон ачаалал авахад (6 минут алхах сорил хийж, сорилын

өмнө ба дараа нь SpO2 тодорхойлж болно) цусны хүчилтөрөгчийн ханамжийг

тодорхойлно (SpO2)

▪  Эхокардиографи (ЭхоКГ);

▪  Уушгины артерийн эмболи сэжиглэсэн тохиолдолд ангиокомпьютерт

томографи хийхийг зөвлөнө;

▪  Уушгины фиброз, уушгины завсрын эдийн өвчин сэжиглэсэн тохиолдолд

өндөр нарийвчлалтай КТ (HRCT) хийнэ (мөн диффузийн багтаамж)

тодорхойлохыг зөвлөнө;

▪  Цээжний КТ шинжилгээнд эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд (уушгины

завсрын эдийн өвчин, васкулит, уушгины гипертензийн шинж тэмдэг)

уушгины эмч, зүрхний эмчид  үзүүлэхээр илгээнэ. Уушгины КТ шинжилгээнд

өөрчлөлт илрээгүй боловч өвчтөнд зовуурь илэрсэн, эсвэл бусад

шинжилгээнд өөрчлөлт илэрсэн тохиолдолд бусад өвчин, эмгэгээс ялган

оношлох шаардлагатай.

▪  Сэтгэл түгшил, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрвэл сэтгэцийн эмчийн

зөвлөгөө авч, нийгмийн ажилтантай хамтран ажиллана.

▪  Төлөвлөсөн үзлэг, шинжилгээний өдрөөс  өмнө  амьсгалын шинж тэмдэг

муудах, эсвэл шинээр илрэх тохиолдолд эрүүл мэндийн тусламж авахаар

эмнэлэгт хандахыг өвчтөнд зөвлөнө.

Сувилагч Ж.Энхжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 цаг 40 минутын өмнөМаргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 цаг 41 минутын өмнөПутин: Украинд явуулж буй ажиллагааг Оросын ард түмэн дэмжиж байгааг сонгуулийн өндөр ирц харууллаа9 цаг 42 минутын өмнөOpenAI компанийн хиймэл оюунт систем Австралийн засгийн газрын вэб сайтыг “хакдсан”-ыг ерөнхий сайд нь мэдээлжээ9 цаг 42 минутын өмнөОрон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ9 цаг 43 минутын өмнөЧингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжжээ9 цаг 44 минутын өмнөMiss Grand International 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэйн эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна9 цаг 45 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ9 цаг 46 минутын өмнөХүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, цаашдын зорилтыг хэлэлцэв9 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 цаг 47 минутын өмнөБНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.