Монгол, Украйны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Киев хотод тэмдэглэв


1-р сарын 26
10 цаг 18 минут
 

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг ойн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-нд Украин Улсын Парламентын ордонд  зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Украин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Украины Верховна Радагийн Гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Мережко, Украин-Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кривошеев, Гадаад хэргийн дэд сайд Д.Сеник нар оролцов.  Мөн Украины Геологичдын холбоо, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг томоохон байгууллага, улс төр, урлаг, соёл, бизнесийн төлөөлөгчид оролцлоо.

Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирснийг талууд хэлсэн үгэндээ тэмдэглэж, цаашид  улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Украин Улсад амьдарч буй зохиолч, судлаач  Ц.Цогтсайхан өөрийн олон жилийн судалгаан дээрээ үндэслэн Чингис Хааны өсвөр  насных нь тухай өгүүлсэн уран зохиолын номыг орос, украин хэлээр бичиж «Путь Цапли» нэртэйгээр хэвлүүлснийг арга хэмжээний үеэр танилцуулав. Тэрбээр Монголын нууц товчоог украин хэлнээ орчуулж, Украины Дорно дахины судлалын хүрээлэнтэй хамтран хэвлүүлэхээр бэлтгэж байна.

Монголын ардын урлагийн Хөх тэнгэр хамтлаг дипломат харилцааны 30 жилийн ойн арга хэмжээнд  уран бүтээлээ толилуулсан  нь Украинчуудын сонирхлыг  ихэд татав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав9 цаг 26 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв9 цаг 27 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана9 цаг 30 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно9 цаг 30 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ9 цаг 31 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ9 цаг 32 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно9 цаг 33 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв9 цаг 34 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.