Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танаа МЭДЭГДЭЛ

1-р сарын 26
10 цаг 08 минут
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ТАНАА
МЭДЭГДЭЛ
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улстөрч, бизнесмэн, хувь хүмүүсийн талаарх баримтыг олон нийтэд мэдээллэсэн сэтгүүлчдийн амь насанд халдана хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Ё.Отгонбаяр олон нийтийн сүлжээг ашиглан заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Ё.Отгонбаяр нь хувийн эрх ашгаа хамгаалахын тулд www.zarig.mn вэбсайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлч У.Оргилмаа нарын амь насанд халдахаар заналхийлж байгаа энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд бусдыг айлган сүрдүүлэх замаар өөрийн бусармаг үйл ажиллагааг нуун дарагдуулах гэсэн үйлдэл хэмээн үзэж байна. Иймд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар олгосон эрхээ эдэлснийх нь төлөө бусдын амьд явах эрхэд заналхийлсэн ноцтой үйлдлийг зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ авахыг Монголын Сайтын холбооны нийт гишүүдийн өмнөөс шаардаж байна. Сэтгүүлчдийг заналхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан Ё.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 13.5 Заналхийлэх, 14.3 Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах зэрэг заалтуудыг үндэслэн шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооцохыг шаардаж байна.
Дашрамд, шударга үнэний дуу хоолой болж, олон нийтийн мэдэх эрхийн төлөө цаг завгүй хөдөлмөрлөж байдаг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдийн амь нас, халдашгүй байдалд гүнээ санаа зовж, түгшиж байгаагаа зориуд тэмдэглэе.
Монголын Сайтын Холбоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.