Сар шинийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд Нарантуул захаас иргэдийн үндэсний хувцас худалдан авалтын түвшин өмнөх жилүүдээс хоёр дахин багассан талаар худалдаа эрхлэгчид ярьсан байна. Энэ нь хувцасны үнэ нэмэгдсэнээс гадна иргэдийн худалдан авах чадвар муу байгаатай холбоотой ажээ. Мөн дараалсан олон баяр ёслолд зориулж буй хэрэглээний зардал иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлж буй учир тэд “Сар шинийн баяр”-ыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх уриалгыг дэмжиж байна.
Сэтгэгдэл бичих