Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад Унгараас туршлага судална


1-р сарын 21
15 цаг 46 минут

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскиг өчигдөр  /2022.01.20/-нд хүлээн авч уулзжээ.

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Унгарын ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Фөлүп Жигмонд нар байлцсан байна.

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушанскитай 2021 оны 1 дүгээр сард уулзсаны дараа 6 дугаар сард Унгар Улсад ажлын айлчлал хийж, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бусад байгууллага, компаниудтай уулзаж, ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн алхмуудын талаар туршлага судалсан талаараа дурдлаа.  

Энэ үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хотын авто зогсоолуудын менежментийг сайжруулахад Унгар Улсын компанитай хамтран ажиллах, тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, танхимын хууль эрх зүйн орчны талаар болон бусад асуудлаар харилцан туршлага солилцох, газрын гүний эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологийн барилгын материал, пассив хаусын технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх талаар тус тус санал солилцлоо. 

Уулзалтын дүнд дээрх асуудлуудыг ажил хэрэг болгон, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хугацаатай төлөвлөгөөг гаргаж ажиллахаар харилцан тохиролцсон гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ8 цаг 39 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ8 цаг 40 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"8 цаг 41 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна8 цаг 41 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна8 цаг 42 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 44 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав8 цаг 46 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ8 цаг 47 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй8 цаг 48 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна8 цаг 51 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.