ЖАЙКА-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа


1-р сарын 21
12 цаг 19 минут

 Геронтологийн үндэсний төв нь  настанд үзүүлж буй тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад танилцуулж үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд төвийн шинэ цогцолбор барилгын ажлыг эрчимжүүлэхэд Олон улсын хандивлагч байгууллагуудтай  хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.
2022 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр  Жайка-ийн  монгол дах суурин төлөөлөгчийн газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу суурин төлөөлөгч  Фүжита Эри,Муразами Жоожи нар ирж  төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтыг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, төвийн зөвлөх С.Амарсайхан,удирдлагын багийн хамт оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр төвийн дэд захирал Т.Дулмаа “Геронтологи Гериатрийн салбарын цаашдын чиг  хандлага” танилцуулгыг хийж албаны төлөөлөгч нарт хамтран ажиллах саналыг  танилцууллаа.
Уулзалтын үеэр эрхэм Фүжита Эри хэлэхдээ Монгол улсад Геронтологи гериатрийн салбарын  тогтолцоог шинэчлэхэд манай улсын хувьд настан оршин суугаа газартаа цогц тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн талаар судалж үзэх, тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд салбар дундын оролцоог хангах, барилга байгууламжийг менежментийн хамт шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа гэдгийг харж байна гэлээ.

Цаашид бид салбарын тогтолцоог шинэчлэн өргөжүүлэн хөгжүүлэхэд  Жайка дах суурин төлөөлөгчийн газраас салбарын менежментийн асуудалд анхаарч  хамтран ажиллахаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна8 цаг 51 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо8 цаг 52 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 сар 8. 12:59Ч.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 сар 8. 12:59Эмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 сар 8. 12:58ОХУ-ын засгийн газар огцорчээ5 сар 8. 12:57Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 сар 8. 12:57“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 12:56Д.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 сар 8. 12:55Оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.