“Монном“ аппликейшн Монголын зохиолчдын эвлэлтэй хамтарч ажиллахаар боллоо


1-р сарын 20
15 цаг 41 минут

"Хан Акуа" ХХК-ийн "Монном" аппликейшн болон Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ хамтран "Утгын чимэг" наадмын шилдэг бүтээлийг цахим талбарт хувирган контент бүтээх санамж бичигт өнөөдөр /2022.01.20/ гарын үсэг зурлаа.

"БОЛОР ЦОМ" МААНЬ "ШИЛЭН ЦОМ" БОЛЖ БАЙНА

 

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо "Монном" хэмээх үндэсний уран зохиолыг дэмжигч байгууллагатай цаашид хамтарч ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 39 дэх удаагийн "Болор цом"-оос эхлэн "Болор цом" маань шилэн болж байна. Учир нь энэхүү яруу найргийн наадмыг "Монном" аппликейшнээс хүн бүхэн ямар яруу найрагч ямар шүлгээ уншаад ямар дүнтэйгээр "Болор цом" яруу найргийн наадамд тэргүүлэв, яаж оролцов гэдгийг нээлттэй харж болохоор болж байна. Нэг ёсондоо "Болор цом" маань "Шилэн цом" болж байна. "Монном" аппликейшн нь Монголын зохиолчдын эвлэл дээр болж байгаа утга зохиолын олон төрөлт арга хэмжээнүүдийг үнэ төлбөргүй сурталчлахаас гадна МЗЭ-ийн гишүүн, яруу найрагчдын бүтээлийг уншигч олонд хүргэнэ" гэлээ.

 

"МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ "МОННОМ" АПП-ААР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙ ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ҮЗЭЖ, СОНСОХ БОЛОМЖТОЙ"

 

"Монном" аппликейшны менежер Н.Пүрэвдорж "2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Монном аппликейшн Монголын зохиолчдынхоо бүтээл туурвилыг залуучуудад хүргэх хамгийн боломжит суваг болох онлайн апп-аар дамжуулан хүргэж байна. Хэдий богино хугацаа боловч Үндсэн хууль болон дагалдах хуулиудыг онлайн болгож үнэ төлбөргүй "Монном" аппликейшнд байрлуулж хүмүүсийн хүртээл болголоо. Түүнчлэн МЗЭ-тэй хамтран 39 дэх удаагийн "Болор цом" яруу найргийн тэмцээнд зохиол бүтээлээ туурвиж байгаа яруу найрагчдын бүтээлийг олон хүнд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Дараагийн төлөвлөгдөж байгаа ажил маань "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын шилдэг зохиолуудыг дүрстэй контент болгон хүргэхээс гадна "Монном" апп-аар дамжуулан дэлхий өнцөг булан бүрээс үзэж, сонсох боломжтой нөхцөлийг хангаж ажиллана. Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.