АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулна


1-р сарын 20
12 цаг 10 минут

Халдварын тархалт ихсэж байгаа энэ цаг үед мэргэшигч эмч, ажилтнуудыг нэмэлтээр дайчлан ажиллуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээллээ.

Тэрээр "Он гарсаар манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нийслэлд нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна.

Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно.

2022 оны нэгдүгээр сарын 14-ний Эрүүл мэндийн сайдын тушаалаар 474 мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулах тушаал гарсан ба нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, дархлаажуулалтын төвүүдэд дэм болж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 40 гаруй хувь халдвар авсан, ХУД-т мөн нөхцөл байдал хүнд байгаа учраас ЭМЯ-нд дахин хүсэлт гаргасны дагуу маргааш сайдын тушаалаар АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч нарыг нэмж дайчлахаар болсон. Тэдний хүч ялангуяа улаан бүсэд, ковидын 12 амбулатори, нэмэлт дархлаажуулалтын ажилд ч дэм болно.

2021 онд нийт 4300 гаруй эмч дайчлагдан ажилласан ба сүүлд гарсан тушаалд илүү цагийг хэрхэн олгохыг тодорхой заасан. Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно. Нэмэлтээр ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнуудын ирц жигдэрч байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.