УОК: Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч, өдөрт 18-20 мянган тохиолдол илрэх тооцоо гарсан


1-р сарын 11
11 цаг 11 минут

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе таарч, өдөрт хамгийн багадаа халдварын 18000-20000 тохиолдол бүртгэгдэнэ. Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай.

Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байна. Тиймээс улсын байгууллагуудад нэгдсэн золголт хийхгүй байх, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
-Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.

244 энхийг сахиулагчаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна.

Томуу болон халдварыг ПСР шинжилгээгээр ялгаж, эцсийн оношийг гаргадаг. Өвөрмөц урвалжийг ашиглаж халдварын үүсгэгчийг оношилдог.

Энгийн болон вирусийн хувилбарыг тодорхойлох ПСР 24 цагийн дотор хариу нь гардаг. Үүний дараа NGS буюу бүрэн генийг тогтоож баталгаажуулдаг.

Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын шинжилгээг хийж зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан. Нэгдүгээр сарын 9-нд дотоодод омикроны 5 тохиолдол илэрснийг зарласан.

Вирусийн ямар хувилбар болохыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг байна. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцод энэ шинжилгээг түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"3 цаг 19 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ3 цаг 19 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ3 цаг 20 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй3 цаг 24 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ3 цаг 25 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ3 цаг 26 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"3 цаг 27 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов3 цаг 29 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна3 цаг 31 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ3 цаг 32 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.