Нийслэлд бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ


1-р сарын 11
11 цаг 08 минут
Нийслэлд бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодруулав.

“Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46 мянган га, дагуул хот, тосгоных 41 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулна” хэмээв.

Хотын дарга “Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангасан байх шаардлагатай. Улаанбаатар явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байна. Цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийнэ” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО2 цаг 57 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ9 сар 17. 14:42“Монголын хилчдийн өдөр” тохиож байна9 сар 17. 14:41Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав9 сар 17. 14:37Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна9 сар 17. 14:36Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 14:36Владимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна9 сар 17. 14:35Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна9 сар 17. 14:32Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.