“Мөнгөн мод” шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулна


1-р сарын 11
11 цаг 07 минут

“Мөнгөн мод” цомын эзэд энэ сарын 26-нд тодорно

"Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны нэгдүгээр сарын 23-нд 13 дахь жилдээ зохион байгуулна.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.

Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, нэмүү өртгийн гинжин хэлхээг дэмжих соёлын шинэ бодлогын хэрэгцээ шаардлага үүсч буй болон цар тахлын нөхцөл байдлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орж бүтээн туурвигчид, соёлын ажилтнуудад шинэ сорилтууд тулгараад буй энэхүү цаг үед тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, алдаршуулах зорилгоор Соёлын яамнаас уг арга хэмжээний хамрах хүрээг өргөтгөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд шилдэг уран бүтээлийг тодруулах номинацыг шинээр бий болгоод байна.

“Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээнд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" Монголын сайтын холбоотой хамтран ажиллана3 цаг 30 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нутгийн ахмадууд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд хүндэтгэл үзүүллээ1 сар 28. 16:38Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг1 сар 28. 16:33Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон МҮЦАЭХ-той хамтран ажиллана1 сар 28. 16:28Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол одон медаль хүртлээ1 сар 28. 14:20Нийслэлийн есөн дүүрэгт ногоон байгууламжийн цогц сургалт хийлээ1 сар 28. 14:07Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина1 сар 28. 12:02Коронавируст халдварын Омикрон хувилбарын эмнэлзүй1 сар 28. 12:01Шинэ коронавируст халдварын дараах хяналт1 сар 28. 11:55Шинэ коронавируст халдвар /Ковид-19/-ын жирэмсэн үед үзүүлэх тусламж зөвлөгөө1 сар 28. 11:52МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа1 сар 27. 20:53Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ1 сар 26. 17:19
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.