Нийслэлийн 2367 иргэн вакцины IV тунд хамрагджээ


1-р сарын 11
11 цаг 05 минут
Нийслэлийн 2367 иргэн вакцины IV тунд хамрагджээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо, эмнэлэгт хэвтэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл хангаж, 60 хувийг нь дэлгэв. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатарт шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна” гэв.

Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэйг дурдлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?1 цаг 3 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.