Шинээр байгуулах хоёр яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлав


1-р сарын 7
11 цаг 04 минут

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 06-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"6 цаг 17 минутын өмнөМ.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ6 цаг 20 минутын өмнөШатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров6 цаг 23 минутын өмнөМЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална6 цаг 24 минутын өмнөХүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ6 цаг 25 минутын өмнөМ.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа6 цаг 33 минутын өмнө"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"6 цаг 35 минутын өмнөУИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов6 цаг 46 минутын өмнөХятадын эдийн засаг тооцооллыг давжээ6 цаг 49 минутын өмнө"Хаан шалдан байна"6 цаг 50 минутын өмнөҮндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.