Цэргийн бүртгэлийг маргаашнаас цахимаар хийнэ


1-р сарын 4
12 цаг 52 минут

НЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлэх талаар мэдээлж байна.

Өмнө нь сумын тамгын газар, хороон дээрээ биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Ингэхдээ 18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой юм.

  1. гар утасны аппликэйшн
  2. вэб портал
  3. 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой.

Хэрэв интернетгүй орчинд байгаа бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулах ч тухайн үед хугацааг сунгаж иргэдэд боломжийг бүрдүүлнэ. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Цэргийн бүртгэлийн үйл ажиллагааг зөвхөн Монгол Улс хийдэггүй. Манай өмнөд, хойд хөрш орнууд ч иргэдээ цэрэгт хамруулдаг. Харин хүн ам, нутаг дэвсгэрийнхээ нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Цэргийн бүртгэл явуулах нөхцөл байдал нь Монгол Улсын батлан хамгаалах болон дайчилгааны хуультай холбогддог ба үүнд цэргийн насны бүх эрсийг бүртгэнэ хэмээн заасан байдаг.

Хэрэв бүртгүүлээгүй бол бидний зүгээс юу юугүй хариуцлага тооцохгүй ч төрийн үйлчилгээг дөхөм болгож өгөөд байхад иргэн өөрөө зайлсхийх бол хариуцлага тооцох болно. Хороо бүртгэлтэй газар нь цэргийн зарлан дуудах хуудас заавал очдог. Гэвч иргэн өөрөө зарлан дуудах хуудас ирэхгүй байна гэдэг шаардлагаа тавьж, өөрөө хүсэлтээ гарган авах боломжтой" хэмээн мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" Монголын сайтын холбоотой хамтран ажиллана3 цаг 2 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нутгийн ахмадууд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд хүндэтгэл үзүүллээ1 сар 28. 16:38Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг1 сар 28. 16:33Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон МҮЦАЭХ-той хамтран ажиллана1 сар 28. 16:28Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол одон медаль хүртлээ1 сар 28. 14:20Нийслэлийн есөн дүүрэгт ногоон байгууламжийн цогц сургалт хийлээ1 сар 28. 14:07Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина1 сар 28. 12:02Коронавируст халдварын Омикрон хувилбарын эмнэлзүй1 сар 28. 12:01Шинэ коронавируст халдварын дараах хяналт1 сар 28. 11:55Шинэ коронавируст халдвар /Ковид-19/-ын жирэмсэн үед үзүүлэх тусламж зөвлөгөө1 сар 28. 11:52МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа1 сар 27. 20:53Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ1 сар 26. 17:19
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.