“Web awards” наадмын шилдэгүүд тодорлоо


1-р сарын 3
22 цаг 42 минут

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам өнгөрөгч сарын 30-ны өдөр Корпорайт центрт боллоо.

Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жиллд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.

Нийт 18 номинацид 60 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж дараах сайтууд тэргүүлжээ.

1. ZINDAA.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Мэдээллийн шилдэг сайт”

2. TOVCH.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт”

3. PEAK.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт”

4.  LIVETV.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”

5. NUTAG.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Орон нутгийн шилдэг сайт”

6. SHILEN.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”

7. ULAANBAATAR.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрийн байгууллагын шилдэг сайт”

8. ETT.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Бизнесийн шилдэг сайт”

9. UBCAB.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч”

10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг вэб сайт хөгжүүлэгч”

11. ISEE.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Сайтын шилдэг бүтээл”-ийн тэргүүлэгч боллоо.

Мөн “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар

Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан компанийхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох Байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, Цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харийн Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр тодруулсан байна.

Халаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол улсыг гадаадад сурталчилах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын таван хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс тав дахь удаагийн вэб авардсаар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг “Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цом”-ыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Монголын цахим салбарын “Web awards-2021” тэргүүн наадмын шилдгүүд:

1. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал “Хүндэтгэлийн цом”-ын эзнээр MONTSAME.MN

2.  “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн”-ээр П.Цагаан

3.  “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн”-ээр Тордайн Ганболд

4. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний цахим үйлчилгээ”-ээр ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК

5. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг хөрөнгө оруулалт”-аар “Эрдэнэс Тавантолгой” ХК

6. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт”-аар Grand Marshal Luxury Villas

7. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэр”-ээр “Тавантолгой түлш” ХХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна2 цаг 21 минутын өмнө“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ2 цаг 22 минутын өмнөЭлсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана2 цаг 27 минутын өмнөЭнэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна2 цаг 29 минутын өмнө"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"2 цаг 30 минутын өмнөХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ2 цаг 30 минутын өмнө₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо2 цаг 31 минутын өмнөМонголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна2 цаг 37 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА2 цаг 41 минутын өмнөБурхан халдун уулын тахилга өнөөдөр болно8 цаг 2 минутын өмнөЭнэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.