Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвийн түгжрэлийг бууруулахад үлгэрлэж буй Нийслэлийн төр захиргааны алба хаагчдад баярлалаа


12-р сарын 31
12 цаг 56 минут
 
 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тус төвийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, арванхоёрдугаар сарын 25-наас нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд биелүүлсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн төр захиргааны алба хаагчдад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Төсөвт анх удаа 420 тэрбум төгрөгөөр Нийслэлийн түгжрэл, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгаж Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл бодлогоор улстөрийн шийдвэр гаргасан. Өчигдөр УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д хотын түгжрэлийг шийдэх хөгжлийн төслүүд тусгагдсан. Тухайлбал, Хөшигийн хөндийг түшиглэсэн дагуул хот байгуулж, эдийн засгийн хөгжлийн бүсүүдийг бий болгоно. Ирэх жилээс Богдхан төмөр замын ажил эхэлнэ. Энэ мэт Улаанбатар хотын түгжрэлийг шийдэх ажлуудыг он гараад эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид Улаанбаатарт тэмүүлэх тусам үнэтэй, хөдөөд тэмүүлэх тусам дэмжлэгтэй байх бодлого барьж төвлөрлийг сааруулна. Хотын төв хэсгийн түгжрэлийг сааруулах ажилд Нийслэлийн удирдлага, алба хаагчид өөрсдөө үлгэрлэж буйд талархаж байна” гэв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар /2021.12.31/ Нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармаг руу нүүлгэх 282-р тогтоолын хэрэгжилтийг Ерөнхий сайд сайшааж, Засгийн газрын 22-р тэмдэглэлд тусгасан. Тус тэмдэглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт энэ үеэр гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улсын Их Хурал, Засгийн газар Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж буйд талархал илэрхийлээд “Хотын асуудлыг шийдэхэд ганц өрсөлдөгч нь цаг хугацаа. Тиймээс бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө 2022 онд хурдтай эрч хүчтэй ажиллана” гэлээ.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу орчимд авто замын түгжрэл хамгийн их байдаг. Үүний нэг шалтгаан нь төрийн захиргааны барилга, байгууламжууд хотын төвдөө төвлөрсөнтэй холбоотой гэх судалгаа бий. Тиймээс хотын захиргааны зарим салбар, нэгжүүд эхний ээлжинд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны шинэ байр руу нүүгээд байна. Үүнтэй холбоотойгоор Яармаг орчмын автозамын ачаалал нэмэгдэхийг тооцож, түгжрэлийг сааруулах хэд хэдэн ажил эхэлж байгааг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Яармагт байрлаж буй нийслэлийн захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блок, нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлааар нийслэлийн 6 агентлагийн 400 гаруй алба хаагч А блокт байрлаж байна. Барилгын В, С блокийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.