Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна


12-р сарын 31
12 цаг 35 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна
Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна
Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, “Омикрон” хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртлэх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
 
Залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй,  Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгоно.
Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэв.  
Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.  
 
Товч мэдээ
·      Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ.
·      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав6 сар 20. 11:59Улсын нисэхийн тухай хуулийг батлав6 сар 20. 11:59Хойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон6 сар 20. 11:58Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 20. 11:57Энэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв6 сар 20. 11:57Е-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно6 сар 20. 11:57Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 сар 20. 11:56“Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна“6 сар 20. 11:56Засгийн газрын гадаад өр стратегийн баримт бичигт заасан түвшнийг давлаа6 сар 20. 11:55Хэрэв салхи салхилбал тэр баялаг шүү6 сар 20. 11:54Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.