Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлээ


12-р сарын 30
11 цаг 49 минут
viber_image_2021-12-30_08-50-21-601.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын зарим ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн эрүүл ахуйч Б.Тунгалаг, Г.Болортуяа, химич Б.Рэнцэндулам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, 179 дүгээр анги, 112 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги болон нийслэлийн Онцгой байдлын газрын сонгогдсон 25 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийсэн юм.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэснээр алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна5 цаг 44 минутын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв5 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна5 цаг 45 минутын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай5 цаг 47 минутын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ5 цаг 47 минутын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ5 цаг 48 минутын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ5 цаг 48 минутын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ5 цаг 49 минутын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ6 цаг 54 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай6 цаг 55 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.