"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV хурал болж байна


12-р сарын 8
11 цаг 18 минут

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурлыг 2021 оны 12 дугаар сарын 8-9 өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хуралд Монгол, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ, Тайвань, Тайланд, Камбож, Зүүн Тимор, Гүрж, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Молдав Улс зэрэг 11 улсын болон олон улсын байгууллагын сүрьеэгийн салбарын эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд оролцож, тивийн хэмжээнд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцох юм.

Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Солонгосын сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кунг Ман Хо нар оролцож үг хэллээ.
Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, дэлхийн сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог. Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.  
Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчинтэй тэмцэх, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа хэдий ч өвчлөл, тархалт, нас баралт дорвитой буурахгүй байгаа юм.  
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай нүүр тулж байгаа энэ хүнд цаг үе нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтвортой, тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлж, сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний үр дүн буурсан үзүүлэлттэй  байна.

Хоёр өдөр үргэлжлэх олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Сүрьеэгийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үзүүлэх КОВИД-19 өвчний цар тахлын нөлөөлөл”, “Цар тахлын эрин үед сүрьеэгийн тусламж үйлчилгээний дасан зохицох байдал, цар тахлыг даван туулах нь”,“Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний салбар дахь шинэ технологи”, “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг, хяналтыг сайжруулах улс орнуудын шилдэг туршлагаас”, “Хүүхдийн сүрьеэ өвчин ба эмэнд тэсвэртэй сүрьеэгийн менежмент”, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэхийн тулд олон салбарын хамтын ажиллагаа” сэдвээр таван салбар хуралдаан хийж, эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах юм.
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын хуралд оролцогчид өөрийн орны болон бүс нутгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, чанартай хүргэхэд тулгарч байгаа бэрхшээл, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ болон эмчилгээ, оношлогооны шинэлэг арга технологи, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр гарч байгаа ололт амжилт, сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэл, санал санаачилгыг гаргана.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.