Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдлаа


12-р сарын 8
11 цаг 10 минут
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Б.Буянтогтох, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэхүү баг байгуулагдснаар зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, Тархины үхэлтэй донороос Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг манай улсад эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, энэ эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой юм.


 
 
 
  

  

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина5 цаг 51 минутын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав5 цаг 51 минутын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ5 цаг 52 минутын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ5 цаг 58 минутын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"5 цаг 59 минутын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна6 цагийн өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува6 цагийн өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ6 цаг 1 минутын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв6 цаг 1 минутын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна6 цаг 2 минутын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.